Бид одоогоор БНСУ-ын Power 7000SD, Power 900SCD, SH-900sd8 HYDX-6 маркийн гүний өрмийн 6 машин, бусад дагалдах техниктэй. Цаашдаа салбартаа тэргүүлэгч болж Нефтийн хайгуул хийхээр зорьж байна.
Монгол улсын нутаг дэвсгэрт Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорнод аймгуудад нүүрс, Баянхонгор аймагт зэс, алт Хөвсгөлд молибден, вольфрамын хайгуулын ажил гүйцэтгэсэн.
Ажлын аюулгүй байдалт онцгой анхаарч ХХАА-ны дүрэм заавруудыг чанд баримтлан өндөр зохион байгуулалттай ажилладаг.
Өөрсдийн техник, боловсон хүчинтэй, чадамжид тулгуурлан гүйцэтгэж нүүрсний ордын хайгуулд өрөм тус бүрт 150м/хоногийн бүтээмжтэй ажиллаж байсан байна.
Сүүлийн үеийн техник технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Канад улсын Schramm 3, БНХАУ-д үйлдвэрлэсэн Cortech 4, Австрали улсын UDR 2 болон бусад техник хэрэгсэл, мэргэжлийн өрмийн мастер туслахуудтай нийт 9-н өрмийн хүчин чадалтай ажиллаж байна. Манай өрмийн мастер "Оюу толгой" төслийн өрөмдлөгийн гүйцэтгэгч "Majer Drilling"-ийн Австрали улсын өрмийн мастер, өрмийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж, суралцаж байсан бөгөөд БНЭУ, Африк тив, Казахстан улс, Чили зэрэг орнуудад өрөмдлөг хийж байсан туршлагатай.