Эм Эл Жи Ди Ди ХХК

Бидний тухай - Товч танилцуулга

"Эм Эл Жи Ди Ди" ХХК гүний худаг, геологи хайгуулын өрөмдлөг, гадаа худалдаа чиглэлээр 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд геологи хайгуул, 6-8 инчийн технологийн дээжлэлт (large), гүний худаг, цохилтот болон дээжит өрөмдлөгийн үйлчилгээ, RC өрөмдлөг, тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Сүүлийн үеийн техник технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Канад улсын Schramm 3, БНХАУ-д үйлдвэрлэсэн Cortech 4, Австрали улсын UDR 2 болон бусад техник хэрэгсэл, мэргэжлийн өрмийн мастер туслахуудтай нийт 9-н өрмийн хүчин чадалтай ажиллаж байна.

Манай өрмийн мастер "Оюу толгой" төслийн өрөмдлөгийн гүйцэтгэгч "Majer Drilling"-ийн Австрали улсын өрмийн мастер, өрмийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж, суралцаж байсан бөгөөд БНЭУ, Африк тив, Казахстан улс, Чили зэрэг орнуудад өрөмдлөг хийж байсан туршлагатай.

MLGDD.mn – Daimond Drilling

Хайгуулын өрөм

Дагалдах сэлбэг хэрэгсэл

Техник хэрэгсэл

Хайгуулын өрмийн бодис