slide img

Уул уурхайн салбарын үйл ажиллагаа хүндэрч болзошгүй

Уул уурхайн салбарын үйл ажиллагаа хүндэрч болзошгүй

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд багагүй хүндрэл үүсч буй юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон нүүрсний борлуулалтын үнэ бага буюу хангалтгүй байгаа нь компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.

“Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй бөгөөд уурхайд халдвартай хүнтэй хавьталд орсон байж болзошгүй зургаан хүнийг тусгаарлаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Оюутолгойн уурхайд 6300 хүн ажиллаж, хүнсний найм хоногийн нөөцтэй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.

“Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн нөхцөлд үргэлжилж, нүүрсний гадаад, дотоод борлуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ажээ. Дотоодод борлуулах нүүрсний хэмжээ нь одоогийн байдлаар 351 тонн орчим байгаа бөгөөд нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл дотоодод борлуулах нүүрсний нөөц багасах эрсдэлтэй юм. Мөн хөл хорио тогтоосны улмаас хяналтын постууд гарч, тэсрэх бодисын тээвэр зогссон нь хүндрэл үүсгэж байгаа аж. Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон бөгөөд Цогтцэций сумаас тус компанийн уурхайд ажилладаг 40 ажилтан хөл хорионд оржээ.

Б.ЖАРГАЛ

Уул уурхайн салбарын үйл ажиллагаа хүндэрч болзошгүй

Хайгуулын өрөм

Дагалдах сэлбэг хэрэгсэл

Техник хэрэгсэл

Хайгуулын өрмийн бодис