Сүүлийн үеийн техник технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Канад улсын Schramm 3, БНХАУ-д үйлдвэрлэсэн Cortech 4, Австрали улсын UDR 2 болон бусад техник хэрэгсэл, мэргэжлийн өрмийн мастер туслахуудтай нийт 9-н өрмийн хүчин чадалтай ажиллаж байна.
Манай өрмийн мастер “Оюу толгой” төслийн өрөмдлөгийн гүйцэтгэгч “Majer Drilling”-ийн Австрали улсын өрмийн мастер, өрмийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж, суралцаж байсан бөгөөд БНЭУ, Африк тив, Казахстан улс, Чили зэрэг орнуудад өрөмдлөг хийж байсан туршлагатай.